FocusОрон нутаг
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Монгол орны нутгийн хойд хэсгээр маргааш, нутгийн зүүн хагаст нөгөөдөр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Харин өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх ажээ.
- Увс нуур, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20-25, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -13-18, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Халх голын хөндийгөөр -7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10, Говь-Алтайн нуруу, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
- Улаанбаатар хот орчмоор өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр хүрч салхилан, 0-2 градус хүйтэн байх нь ээ.
- Багануур орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр хүрч салхилан, -3-5 градус хүйтэн байна.
- Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр, -3-5 градус хүйтэн байна.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



