Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
COP17Focus

COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Энэ сарын 3-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт ярилцлага /2026.02.05/ хийж, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Түүнчлэн энэ үеэр 2026 оны 8-р сарын 17–28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, газрын нөхөн сэргээлт, бэлчээр, амьжиргаа, тогтвортой хөгжлийн бодит шийдлүүдийг дэлхийн түвшинд хэлэлцэх Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх НҮБ-ын Талуудын 17-р бага хурлын (COP17) албан ёсны уриаг зарлалаа.

“Эх байгалиа сэргээж, Итгэл найдвараа бадраая” – НҮБ-ын газрын асуудлаарх түүхэн ач холбогдолтой бага хурлын уриа зарлагдлаа

Улаанбаатар/Бонн, 2026 оны 2-р сарын 5 — Монгол Улсын Улаанбаатар хотод 2026 оны 8-р сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаарх дэлхийн хэмжээний бага хурлын бэлтгэл эрчимжиж буйтай холбогдуулан Монгол Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (ЦТНҮБК, UNCCD) өнөөдөр COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа. “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” хэмээх уриаг COP17-ын бэлтгэл ажлыг ахиулах зорилгоор ЦТНҮБК болон Монгол Улсын удирдлагуудын хамтран зохион байгуулсан өндөр түвшний уулзалтын үеэр танилцуулсан байна.

“Газар бол хүн төрөлхтний хамгийн чухал дэд бүтэц бөгөөд хүнсний аюулгүй байдал, усны нөөц, амьжиргаа, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм. Газар хомсдох үед амьжиргаа доройтож, албадан нүүлгэн шилжүүлэх явдал нэмэгдэхийн зэрэгцээ хомсдож буй нөөцийн төлөөх өрсөлдөөн ширүүсч, аюулгүй байдлын эрсдэл бий болдог. Талуудын 17-р Бага хурлыг зохион байгуулж буй Монгол Улс дэлхий дахинд дараах тод мессежийг хүргэж байна. “Эх байгалиа сэргээж, Итгэл найдвараа бадраая” уриа нь зөвхөн байгаль орчны асуудал бус, харин хөгжил дэвшил, байгалийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нэн тэргүүний зорилт юм. “Ган гачиг эрчимжиж, газрын доройтол хурдацтай даамжирч буй энэ үед COP17 бага хурал нь доройтсон газар, хөрсийг нөхөн сэргээхээс эхлээд газар–усны уялдаа холбоог бэхжүүлэх хүртэл бодитоор хэрэгжих, хөрөнгө оруулалт татахуйц шийдлүүдийг урагшлуулах ёстой. Ингэснээр орон нутгийн иргэд амьжиргаагаа тогтвортой авч явах нөхцөл бүрдэнэ,” хэмээн ЦТНҮБК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад онцоллоо.

“Монгол Улс Талуудын 17-р Бага хурлыг зохион байгуулахтай холбоотой хариуцлагыг бүрэн ухамсарлаж байна. Бид энэхүү бага хурлыг тодорхой зорилготой, үйл ажиллагаанд чиглэсэн, урт хугацааны үр дүнд хүргэхүйц байдлаар зохион байгуулах үүрэг хүлээсэн. Хөгжил, амьжиргаа, соёлын өв нь газар нутагтай салшгүй холбоотой улсын хувьд энх тайван, тогтвортой хөгжил, нийгэм-эдийн засгийн өсөлтийн тулгуур нь газрын нөхөн сэргээлт гэдэгт бид бат итгэдэг. 2026 онд “Бэлчээр, мал аж ахуйн олон улсын жил”-ийн хүрээнд Талуудын 17-р Бага хурлыг зохион байгуулах нь бэлчээр, мал аж ахуйн амьжиргааг мэдлэг, хэрэгжүүлэлт, хөрөнгө оруулалтын түвшинд ахиулахын зэрэгцээ цөлжилт, газрын доройтол, ган гачгаас урьдчилан сэргийлэх дэлхий дахины хамтын ажиллагааг эрчимжүүлэх онцгой боломж юм” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар онцлон тэмдэглэлээ.

2026 онд зохион байгуулагдах Риогийн гурван конвенцын эхнийх болох Талуудын 17-р Бага хурал нь газар, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хамарч, хүн төвтэй
хандлагад тулгуурлан газар нутагт суурилсан амьжиргааг хамгаалах, байгалийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх хамтын үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой юм.

Талуудын 17-р Бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (ЦТНҮБК) 197 талын төлөөлөгчдийг нэг дор цуглуулахаас гадна төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн удирдагчид, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул ард түмэн, малчид болон жижиг тариаланчдыг хамруулан цөлжилт, газрын доройтол, ган гачгийн харилцан уялдаатай сорилтуудад шийдэл боловсруулахыг зорьж байна. Энэхүү бага хурал нь газрыг нөхөн сэргээх замаар эмзэг бүс нутгуудад тогтворгүй байдлыг бууруулах, хүн амын албадан шилжилт хөдөлгөөнийг урьдчилан сэргийлэх, хүний болон үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэх болно.

Газрын доройтол дэлхийн нийт газрын ойролцоогоор 40 хувьд аль хэдийн нөлөөлж, хүнсний үйлдвэрлэл, усны нөөцийн хүртээмж, иргэдийн амьжиргаа болон эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой үр дагавар учруулж байна. Энэ нөхцөлд Талуудын 17-р Бага хурал нь улс орнууд болон түншүүдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хэрэгжилтийг бэхжүүлэхийн зэрэгцээ ган гачигт тэсвэртэй байдал болон газрын тогтвортой менежментэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шийдвэрлэх мөч болж байна.

1.56 сая км² уудам нутагтай Монгол Улс нь цөлжилт, газрын доройтолд хамгийн их өртсөн орнуудын нэг бөгөөд нийт газар нутгийнх нь бараг 77 хувь доройтоод байна. Талуудын 17-р Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нь газрын нөхөн сэргээлтийн тэргүүлэх чиглэлүүдэд олон улсын анхаарлыг төвлөрүүлж, хуурай бүс нутгийн иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, экосистемийг хамгаалах бодлого, шийдлүүдийг онцлон дэвшүүлэх онцгой боломжийг бүрдүүлнэ.
Талуудын 17-р Бага хурал нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлаж, Монгол Улс санаачлан манлайлж буй “Бэлчээр болон малчдын олон улсын жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ нь бэлчээрийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ эдгээр экосистемээс шууд хамааралтай амьжиргаагаа залгуулж буй малчин, нүүдлийн иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудлыг олон улсын түвшинд онцлон харуулах чухал боломжийг бүрдүүлж байна.

Бэлчээр нь дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, ойролцоогоор 500 сая хүний амьжиргааг шууд дэмждэг бөгөөд дэлхийн хүнсний хэрэгцээний зургааны нэгийг хангадаг. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл хамгийн их орхигдон доройтож буй экосистемүүдийн нэг хэвээр байгаа нь дэлхий дахины анхаарлыг татах шаардлагатайг илтгэнэ.

Хоёр долоо хоногийн турш үргэлжлэх хурлын хугацаанд оролцогчид сайд нарын түвшний яриа хэлэлцээ багтсан өндөр түвшний сегмент, олон талт оролцогчдыг хамарсан форумууд, шинжлэх ухаан–бодлогын уялдаа, инноваци ба шийдэл, багаж хэрэгсэл, технологи, санхүүжилтийн асуудлаарх сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдэд оролцох юм. Албан ёсны хэлэлцээнүүдээс гадна Талуудын 17-р Бага хурал нь бэлчээрийн тогтвортой ашиглалт, тэсвэрлэх чадвар ба усны нөөц, түүнчлэн хүнсний тогтолцоо болон хөрсний эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.

Талуудын 17-р Бага хурлыг угтан Монгол Улс газрын нөхөн сэргээлтийг амьжиргаа, хөдөөгийн хөгжилтэй уялдуулсан үндэсний санаачилгуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд 2021 онд эхлүүлсэн, 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих зорилготой Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”
үндэсний хөдөлгөөн багтаж байна. Мөн Монгол Улс “Youth4Land” Үндэсний форум зэрэг хэлэлцүүлэг, сурталчилгааны арга хэмжээгээр дамжуулан олон нийтийн оролцоо, залуучуудын идэвхийг нэмэгдүүлсэн.

Үүнээс гадна Монголын Бизнесийн Зөвлөлөөр дамжуулан Талуудын 17-р Бага хурлын даргалагч тал нь хувийн хэвшлийг ЦТНҮБК-ын “Business 4 Land” санаачилгад нэгтгэн, газрын тогтвортой менежментийг дэмжих хувийн хэвшлийн оролцоог хурдасгахаар ажиллаж байна.

“Монгол Улсын хэрэгжүүлж буй эдгээр санаачилгууд нь Талуудын 17-р Бага хурлын ахиулахыг зорьж буй газрын нөхөн сэргээлт, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх цогц хандлагын тод жишээ юм. Энэхүү бага хурал нь улс орнуудад нөөц бололцоог дайчлах, түншлэлийг бэхжүүлэх замаар газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлж, хамгийн их хэрэгцээтэй бүс нутгуудад тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн улс төрийн хүчтэй эрч, бодит үр дүнг авчрахыг зорьж байна” хэмээн ЦТНҮБК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фүад онцоллоо.

ЦТНҮБК-ын Хэвлэлийн алба: press@unccd.int

ЦТНҮБК-ын тухай:
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенц (UNCCD) нь дэлхийн газар нутгийн ирээдүйг тодорхойлох алсын хараа, дуу хоолой юм. Бид засгийн газар, эрдэмтэд, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил болон олон нийтийг нэгтгэн, хүн төрөлхтөн болон дэлхийн тогтвортой байдлын төлөө газар нутгийг нөхөн сэргээж, зохистой удирдан ашиглах хамтын алсын хараа, дэлхийн хэмжээний үйл ажиллагааг өрнүүлдэг.

ЦТНҮБК нь 197 талт оролцогч гарын үсэг зурсан олон улсын гэрээ төдий бус, харин газрын доройтлын өнөөгийн үр дагаврыг бууруулж, ирээдүйн газрын тогтвортой менежментийг ахиулах олон талт амлалт юм. Ингэснээр хүн бүрт хүнс, ус, орон байр, эдийн засгийн боломжийг шударга, хүртээмжтэй байдлаар хангах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт ярилцлага хийлээ.

#UNCCDCOP17#COP17Mongolia#КОП17


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close