Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusУИХ

Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдтэйгээ танилцлаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Д.Балбармаа үр, ачийн хамт Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцахаар өнөөдөр (2025.01.22) Төрийн ордонд зочиллоо.

90 нас зооглож яваа эмээгээ Улаанбаатарт эмчлүүлэхээр ирэхэд том ач М.Батсайхан нь Төрийн ордонтой танилцуулж, баярлуулахыг зорьсноо хэлэв. Насаараа “Төрийн сүлд минь өршөө” гэж цай, сүүний дээжээ өргөсөн эмээ тэрхүү цай, сүүний дээжээ холоос сүслэн өргөдөг Төрийн туг, сүлдийг бодитоор нь харж, танилцан, эх хүний хувьд үр хүүхдийнхээ сайн сайхныг даатган залбирдаг хүсэл нь биелж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

Өнөөдөр Булган аймгийн Бугат сумын малчид, Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11г ангийн багш, сурагчид, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэд болон Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцын урилгаар Хонконг улсын иргэн, “EBC Financial Group”-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Sam Hsia зэрэг 88 хүн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав. 

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын баталсан Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журамд заасны дагуу иргэд гэр бүлээрээ, анги хамт олноороо, байгууллагаараа Төрийн ордонд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцдаг.

Журмыг эндээс үзэж, танилцах боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Close