FocusЗасгийн газарНийгэм
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд амарна

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026.01.21/ Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолд заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөлөө.
“E-Mongolia” цахим системээр явуулсан Цагаан сарын битүүнийг амралтын өдөрт шилжүүлэх санал асуулгад 17510 иргэн оролцсоноос 13336 нь битүүнийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж санал өгчээ.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



