FocusТамирчдын амжилт
Чөлөөт бөхийн УАШТ-ээс хоёр алтан медаль хүртлээ

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хоёр алтан медаль хүртлээ.
Тодруулбал, 59 кг-ийн жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа алтан медалийн эзэн болсон юм. Энэ нь түүний УАШТ-ээс хүртсэн 5 дахь медаль бөгөөд сүүлийн дөрвөн жил дараалан тэргүүлж байна.
.jpg)
Харин 57 кг-ын жинд дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, алтан медаль хүртсэн нь түүний улсын аваргын гурав дахь алтан медаль боллоо.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



