
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
“Awezome” сэтгүүлийн гол зорилго нь Солонгост амьдарч, сурч, ажиллаж буй монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж буй хүмүүст бодитой, тэнцвэртэй, хэрэгцээтэй мэдээлэл хүргэхэд оршино.
Сэтгүүлийн агуулга нь багийн гишүүд болон Солонгост амьдарч буй монголчуудын бодит туршлага, туулсан замналд тулгуурласнаараа онцлог юм. Солонгос улсыг зорихоор төлөвлөж буй хүн бүрийн зорилго, хүсэл тэмүүлэл өөр хэдий ч мэдэхийг хүсэж буй зүйлс нь нийтлэг.
Виз, сургууль, тэтгэлэг, орон байр, ажил төрөл, хоол унд, соёл уламжлал, мөн заавал мэдэх, анхаарах, болгоомжлох зүйлс гээд олон асуулт хариулт нэхдэг. Тиймээс энэхүү сэтгүүл нь эдгээр асуултад товч бөгөөд тодорхой, үнэн бодит хариулт өгөхөд чиглэсэн байна.
“Awezome” сэтгүүлийг цаашид улирал тутам эрхлэн гаргах бөгөөд анхны дугаарыг “News Cafe” болон “Caffe Bene”-ийн долоон салбарт байршуулсан тул сонирхсон хүмүүс үнэ төлбөргүй авч унших боломжтой юм. Энэ талаар “Awezome” сэтгүүлийн ахлах Э.Нарангарав мэдээлэл өглөө.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



