НийгэмНийслэлЭнэ сард

Энэ онд шинээр 14 зогсоолын талбай гаргажээ

Жил бүр Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг.

Дээрх ажлын хүрээнд 2018 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, дүүргүүд болон иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Нийслэлийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 14 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.

Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 29 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг 2018 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс хүргэж эхлээд байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 дугаарын утсанд 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close