
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг ахлан тус Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдааныг /2025.11.25/ цахимаар зохион байгууллаа.

Уг уулзалтын үеэр одоогийн байдлаар дэд хорооны даргын хувьд хийж гүйцэтгэсэн ажлаа дэд хорооны гишүүдэд тайлагнаж, дэд хорооны төлөвлөгөөг хэлэлцэв.

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг Монгол Улс анх удаа НҮБ-ын хурал хүлээн авч зохион байгуулж буй учраас СОР17 бага хурлыг олон дээд, өндөр түвшний зочдын оролцоотойгоор төлөвлөх нь ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад чухал хэмээн онцлов.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



