Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
БОУАӨЯНҮБ

НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр /2025.11.17/ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын тэргүүн Ч.Ариунаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэд суурин төлөөлөгч Лин Цао, ЮНЕСКО-ийн төслийн ажилтан Шахидул Ислам, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын суурин төлөөлөгчийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Даниел Сэм, НҮБ-ын Бутан дахь Суурин зохицуулагч Гаурав Рэй, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Чинюнь Диао нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд 2026 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар санал солилцов. Үүнд:

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх ажлыг хурдасгах;

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үндэсний хэмжээний бэлтгэлийг хангах хамтарсан төлөвлөгөө батлан ажиллах зэрэг асуудлыг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд төслүүдийн уялдаа холбоог хангаж, хэрэгжилтийн явцад давхардал, зөрүүг арилгахын чухлыг тэмдэглэв. Мөн олон нийтэд төслийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хамтын ажиллагааг илүү шинэлэг, бодит байдалд түшиглэн өргөжүүлэхээр тохиролцлоо.

Өнөөдрийн байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь хөгжлийн түншлэгч нартай хамтран 30 төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 7, биологийн олон янз байдлын чиглэлээр 5, ойн чиглэлээр 2, химийн менежментийг сайжруулах чиглэлээр 2 төслүүдийг НҮБ-тай хэрэгжүүлж байгаа болно.

COP17 Зохион байгуулах Үндэсний хороо


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close