Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusГадаад харилцаа

Элчин сайд У.Нямхүү ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлын 43 дугаар чуулганд оролцож байна


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын ерөнхий бага хурлын 43 дугаар чуулганд оролцож байна

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо энэ оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) -ын Ерөнхий бага хурлын 43 дугаар чуулганд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү 11 дүгээр сарын 1-ний өдөр болсон тус чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрбээр дэлхий дахинаа тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хуваагдал зэрэг нийтлэг сорилтыг даван туулах, дэлхийд энх тайван, тогтвортой хөгжлийг цогцлооход ЮНЕСКО-гийн үүрэг роль улам бүр чухал болж буйг тэмдэглээд Монгол Улс ЮНЕСКО-гийн эрхэм зорилго, үнэт зүйлийг тууштай дэмжиж ирснийг нотлов. Монгол Улсаас санаачлан батлуулсан “Нүүдлийн соёл иргэншлийн түүх цуврал боть” тогтоол нь нүүдэлчдийн соёлын өв, хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг дэлхийд сурталчлах чухал алхам болж буйг мөн онцлон хэлэв.

Түүнчлэн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн соёлын болон байгалийн өвийг хамгаалах дэлхийн хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах үүднээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа гишүүн улсуудад мэдээлэхийн зэрэгцээ Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буйг тэмдэглэн хэлэв.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close