Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusГадаад харилцааЭдийн засагЯрилцлага

Ян Вытопил: Чех Улс 1960-аад оны үед арьс шир, гутлын үйлдвэрийг мэргэжлийн өндөр түвшинд барьж өгсөн


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын арьс ширний холбооны хамтын ажиллагаа, Чехийн хөгжлийн агентлаг, CZECH AID програмын хүрээнд “Лаг боловсруулах – Усгүйжүүлэх төхөөрөмж”-ийн нээлтийн ажиллагаа /2025.10.17/ боллоо. Энэхүү төслийг “Марис Трейд” ХХК, “Монгол шевро” ХК-хамтран хэрэгжүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр Хаанзаа ХХК хамтран ажилласан байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, БНЧУ-ын Парламентын Сенатын дэд ерөнхийлөгч Ийтка Сейтлова, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Чехийн 100% хөрөнгө оруулалттай ХААНЗАА ХХК нь 2024 оны 11 сард МОНГОЛ ШЕВРО & МАРИС ТРЕЙД дээр MNS 6561 стандартын шаардлага хангасан L1 түвшний урьдчлан цэвэрлэх механик-химийн цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ удаад үйлдвэрийн хаягдал усны цэвэрлэгээнээс гарах “Лаг боловсруулан усгүйжүүлэх төхөөрөмж”сууриллууллаа.

Төслийн санхүүжүүлэгч : Чехийн хөгжлийн агентлаг. Czech aid программ

Төслийн гүйцэтгэгч : ХААНЗАА ХХК

Төсөл хэрэгжүүлэгч : МАРИС ТРЕЙД & МОНГОЛ ШЕВРО ХК


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close