Ийтка Сейтлова: Арьс ширний салбарт байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх хэрэгтэй

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын арьс ширний холбооны хамтын ажиллагаа, Чехийн хөгжлийн агентлаг, CZECH AID програмын хүрээнд “Лаг боловсруулах – Усгүйжүүлэх төхөөрөмж”-ийн нээлтийн ажиллагаа /2025.10.17/ боллоо. Энэхүү төслийг “Марис Трейд” ХХК, “Монгол шевро” ХК-хамтран хэрэгжүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр Хаанзаа ХХК хамтран ажилласан байна.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, БНЧУ-ын Парламентын Сенатын дэд ерөнхийлөгч Ийтка Сейтлова, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр БНЧУ-ын Парламентын Сенатын дэд ерөнхийлөгч Ийтка Сейтлова хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Чехийн 100% хөрөнгө оруулалттай ХААНЗАА ХХК нь 2024 оны 11 сард МОНГОЛ ШЕВРО& МАРИС ТРЕЙД дээр MNS 6561 стандартын шаардлага хангасан L1 түвшний урьдчлан цэвэрлэх механик-химийн цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ удаад үйлдвэрийн хаягдал усны цэвэрлэгээнээс гарах “Лаг боловсруулан усгүйжүүлэх төхөөрөмж”сууриллууллаа.
Төслийн санхүүжүүлэгч : Чехийн хөгжлийн агентлаг. Czech aid программ
Төслийн гүйцэтгэгч : ХААНЗАА ХХК
Төсөл хэрэгжүүлэгч :МАРИС ТРЕЙД& МОНГОЛ ШЕВРО ХК
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



