FocusХууль эрх зүй
48,900,000 төгрөг шилжүүлсэн гээд мөнгөө шилжүүлээгүй залилсан хэргийг шалгаж байна

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
“Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй Н Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48.900.000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: ЦЕГ-ХМОНХХ
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



