Нийгэм

Тагнуул хийсэн байж болзошгүй гадаадын иргэний үйл ажиллагааг зогсоосон гэх мэдээлэл хийв

Голомт хотхоны С блокт  Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр тусгай ажиллагаа явуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар тус газраас албан ёсны мэдээллийг өгч байна.Тагнуулын ерөнхий газрын ажилтан “ТЕГ Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг зогсоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл прокурорын байгууллагад хандана уу” гэсэн товч мэдээлэл хийлээ.

Өөрөөр хэлбэл тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гадаад иргэний үйл ажиллагааг таслан зогсоохтой холбоотойгоор өнөөдрийн тусгай ажиллагаа явуулсан гэх тайлбарыг хийсэн байна. Цухас дурьдахад өнөөдрийн ТЕГ-ын албан хаагчдын “Голомт” хотхоны С блокод хоёр цаг орчим хугацаанд нэгжлэг хийн битүүмжилсэн хайрцгуудыг машинд хийн авч явснаар тухайн газарт тогтоосон хөл хориог цуцалсан юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close