Нийгэм

Дараах байршлуудын халуун усыг 20 хоног хязгаарлана

2023-2024 оны халаалтын улирал өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд дуусаж, айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоолоо. Энэ өдрөөс ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг эхэлж, дараах байршлуудын халуун усыг 20 хоног хязгаарлаж байгаа юм.

2024.05.15 – 2024.06.05 хүртэл 20 хоног халуун ус хязгаарлах байршлууд

  • ДЦС-4 ТӨХК-ийн урд талын хэсэг, Эх газар ХХК, I,X хорооллын төв замын урд хэсэг Хархорин худалдааны төв, Эрин хороолол, Өнөр хороолол, Комплекс импорт ХХК, Голден парк -1,2 хотхон, Гермес төв, СБД-ийн 4-р хороо, Орбита эмнэлэг ХХК, СХД-ийн 27,29,37-р хороо, Москва хороолол, 1-р хорооллын ДДТ-124, СХД-ийн усан спорт сургалтын төв, СХД-ийн тохижилт үйлчилгээ ХХК, Троллейбусны депо, Натул клиник эмнэлэг, Содон хороолол, Ханын материал, Хилчин хотхон, Баянхошуу орчмын бүх хэрэглэгчид
  • СХД-ийн 18,29-р хороо, 10-р хорооллын төв замын хойно Хөрс авто сервис ХХК-иас зам дагуу баруун тийш Ач анагаах ухааны дээд сургууль хүртэлх хэсэг, Модернити автомотив ХХК, Талх чихэр ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХК, Драгон төв, Сүү ХК, АПУ ХК, 12-р сургууль, Дашваанжил ХХК, БСБ дэлгүүр, Хишиг арвин индустриал ХХК Таван шар орчим
  • СБД-ийн 5-р хороо, Голомт хотхон, Наран туул зочид буудал, Энхтайван найрамдлын ордон, УБ их дэлгүүр, хотын төв 40,50 мянгатын хороолол, Барилгын политехник коллеж, БГД-ийн 2,16-р хороо, Hill side хотхон, Солонго лайн ХХК, Монгол эм импекс концерн ХХК, 6-р сургууль, 68-р цэцэрлэг, Шихихутаг их сургууль, Тунамал өргөө 39,40-р байр, 5-р хороолол орчмын хэрэглэгчид.

Тэгвэл Баянгол дүүргийн зарим оршин суугчдад төв шугамд жил бүр хийгддэг нягтын шахалт, засвар тавдугаар сарын 15-наас эхлэн 90 хоногийн хугацаанд хийгдэж, халуун усгүй байна гэх мэдэгдэл ирсэн байна. 

Хэрэглэгч та дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай удирдлагын албаны Дуудлагын төвийн 7004-7005 тоот утсаар болон өөрийн харьяа орон сууцны контороос лавлана уу!

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close