Нийгэм

Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарчээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хэлэлцэж, шүүгчийн захирамжаар нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гарчээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан юм.

Эргэн сануулахад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар биш “Жаст” группийн асуудлаар таслан сэргийлэх арга хэмжээ аваад шалгаж байгаа. Стандарт банкнаас авсан мөнгө хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхой болсон. Ийм учраас түүний хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн гаргаж ирж, Монгол Улсын хэмжээнд байгаа хөрөнгийг бүртгэж, битүүмжилж, үнэлүүлэх ажиллагаа хараахан дуусаагүй байна. Гэхдээ маш цөөхөн аймгийн үнэлгээний асуудал тодорхой болбол мөрдөн шалгах ажиллагаа дуусна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close