НийгэмБоловсрол

МСҮТ-ийн багш нар өнөөдөр баяраа тэмдэглэнэ

Монголын мэргэжлийн боловсролын салбарын багш нар өнөөдөр 14.00 цагт “Корпрайт конвэйшн сентер”-т “Багш нарын баяр”-аа тэмдэглэнэ.

Баярын үйл ажиллагаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй МСҮТ, Политехник коллежийн 500 гаруй багш, суралцагч, УИХ, Засгийн газрын гишүүд, ажил олгогч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм. Баярын хөтөлбөрт хурлаас гадна МСҮТ, политехник коллежийн багш, сурагчдын дунд зарласан “Миний мэргэжил сайхан” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарч, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй ур чадвартай шилдэг багш нар туршлагаа хуваалцах зэрэг үйл ажиллагаа багтжээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close