НийгэмБоловсролЭнэ сард

Сурагчдын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өнгөрсөн тавдугаар сард батлагдсан билээ. Үүний дагуу энэ оны хичээлийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацааг тус яамнаас урьдчилсан байдлаар гаргаад байна. Энэ оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт нийт сураагчдын хувьд энэ сарын 27-ноос эхлэн арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд нийт 7 хоног амрах юм.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгаж, нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн хувьд тус тус боловсруулан мөрдөж байна.

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг БСШУСЯ-наас урьдчилсан байдлаар гаргаад байна.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ:
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал нэг долоо хоног;

ХОЁРДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:
– I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал гурван долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног;

ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:
– Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал хоёр долоо хоног;

ЗУНЫ АМРАЛТ :
– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close