Нийгэм7 хоног

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

Багануур, Шивээ Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү харъяа уурхай, компаниудын төлөвлөгөөт ажлын биелэлттэй газар дээр нь очиж танилцав. Төвийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг Багануурын уурхайн 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 75 хувьтай байгаа аж.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг мөн “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээврийн авто замын засвар, шинэчлэлийн ажилд хяналт тавьж ажиллав.Өнөөдрийн байдлаар “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг засаж, шинэчлэх ажил 80 хувьтай үргэлжилж, энэ хүрээнд ус зайлуулах дөрвөн хос хоолой болон гурван газарт далан өндөрлөгөө хийж байна. Мөн 38 газрын засвар шинэчлэл зэргийг зургаан компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Есдүгээр сарын 4-ний өдрөөс хойш 20 гаруй хоногийн хугацаанд гэхэд тус боомтоор өдөрт 1250-1350 тээврийн машин гарч, компанийн 120 гаруй ажилтнууд хэвийн үйл ажиллагааг хангахаар 24 цагийн турш ажиллаж байна. Энд мөн “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн ажилтнуудын орон сууцыг барьж буй бөгөөд ирэх сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар болжээ.

 

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close