НийгэмХууль эрх зүй7 хоног

ЦЕГ-ын нэр барьсан хуурамч хаягийг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тус газрын нэрийг ашиглан хуурамч хаяг нээж иргэд рүү мессеж бичсэн хэргийн мэдээллийг хүлээн авч шалгаж байгаа талаар мэдэгдлээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгийг түгээсэн иргэдэд Цагдаагийн ерөнхий газар гэсэн хаягаас устгахыг шаардсан утга бүхий мессеж илгээснийг иргэд мэдээлсний мөрөөр ийнхүү ажиллаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагын хувьд өөрийн албан ёсны хэвлэл, мэдээллийн төвөөр /www.police.gov.mn/ www.facebook.com/ Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв гэсэн албан пэйж хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэдэг бөгөөд “Цагдаагийн ерөнхий газар” гэсэн ямар нэг сошиал хаяг огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тиймээс хэн нэгэн хууль бусаар хуурамч хаяг нээн элдэв төрлийн мэссэж, мэдээлэл явуулах юм бол найз болохгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close