Нийгэм7 хоногУрлаг спорт

Манай улсын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадыг тэргүүлж байна

Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад Гүржийн Батуми хотод болж байна. Тэмцээн гурван өрөг явагдаад байгаа бөгөөд тэмцээний чансаанд 17 дугаарт эрэмбэлэгдсэн Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Армен, БНХАУ-ын хамт гурван хожилтойгоор олимпиадад оролцогч нийт улсуудыг тэргүүлжээ.

Манай улсын шатрын багийн бүрэлдэхүүнд Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Номин-Эрдэнэ, Т.Мөнхзул, Д.Янжиндулам нар тоглож байгаа бөгөөд Б.Мөнгөнтуул хоёр өргөөс 1.5, Д.Янжиндулам гурван өргөөс 1.5, Т.Батчимэг хоёр өргөөс 1.5 оноотой байна.

Б.Хатанбаатар ахлагчтай Ц.Батчулуун, С.Билгүүн, Н.Баттулга, Г.Мөнхгал, У.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй манай улсын эрэгтэй баг гурван өргийн дараах байдлаар нэг хожил, нэг хожигдол, нэг тэнцээтэй 86 дугаар байранд байна.

Манай шатарчдаас хамгийн өндөр оноог Г.Мөнхгал аваад байгаа бөгөөд тэрээр гурван өргөөс 2.5 оноотой байгаа аж.

 

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close