Нийгэм7 хоногУрлаг спорт

Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн болзол хангалаа

Азарбайжаны Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр багийн төрлөөр явагдаж, өндөрлөх юм.

Өчигдөр эрэгтэйчүүдийн +100 кг жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр Чехийн бөх Лукасыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрээр Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилтай барилдсан барилдаан амжилтгүй болсноор хүрэл медалийн төлөөх барилдаанд Чехийн Лукасыг яллаа. Ө.Дүүрэнбаярт ялагдсан Чехийн бөх Лукас гуравдугаар тойрогт олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаярыг ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм.

Монголын шигшээ баг сүүлийн хоёр өдөр дараалан хүрэл медаль хүртэж, нийт гурван медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close