Нийгэм7 хоногЭдийн засаг

Хятад, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болов

Өчигдөр буюу энэ сарын 25-нд ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошуунд “Хятад, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа- 2018” нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Монгол, Орос, Пакистан, Энэтхэг, Япон зэрэг улсын 150 бизнесмэн, хятадын 100-гаад бизнесмэн оролцжээ.

Энэ үзэсгэлэн худалдааны талбай 7000 ам дөрвөлжин метр, задгай талбай 10 мянган ам дөрвөлжин метрт хүрсэн бөгөөд зааланд 246 лангуу, гадаа 100 лангуу, нарийн боловсруулсан бүтээгдэхүүний 2 лангуу ажиллуулж байгаа аж.

Үзэсгэлэн худалдаанд Хятад, Монголын гар урлалын бүтээгдэхүүн, үндэстний хувцас, соёлын бүтээгдэхүүн, байгалийн өвөрмөц болон эрдэнийн чулуу борлуулж байна.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close