Эрүүл мэнд

Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болно

Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн статистикийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим эрүүл мэндийн сургалт” өнөөдөр эхэлж байна.

Сургалтыг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Цахим эрүүл мэнд” төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. Тус сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн статистикийн мэргэжилтнүүд, 21 аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууд оролцож байна.

“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжснээр Монгол улсын бүх иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлийг бий болгож, үндэсний дата төвд аюулгүй байдлыг ханган байршуулах юм. Мөн эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны платформыг байгуулж, салбарын цахим мэдээллийн шинэ тогтолцоог байгуулах болно.

Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний регистрийн дугаар олгодог байсныг төрөх байгууллагаас шууд олгодог болохтой холбогдуулан энэхүү сургалтыг хамтран хийж байгаа аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close