Нийгэм7 хоног

МХЕГ-ын байцаагчдыг АТГ-аас саатуулан шалгаж байна

МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг өнгөрсөн пүрэв гаригт бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан юм. Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тухайн өдрийн шөнө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60 сая, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан байна.

Дээрх хоёр албан хаагчдаас гадна тус газрын 10 гаруй байцаагчийг АТГ-т байцааж эхэлээд байна. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль удаа дараа авч байсан байжболзошгүй гэж үзэж байгаа аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close