Саудын Араб “Хиймэл оюуны төв” барина
Саудын Араб технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх, газрын тосны хараат байдлыг бууруулах зорилготой “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд 100 тэрбум долларын өртөгтэй хиймэл оюуны төв барих томоохон алхам хийлээ.
Энэхүү санаачилга нь эрүүл мэнд, санхүү, эрчим хүч, хот байгуулалтын салбарт хиймэл оюуны шийдлүүдийг гаргаж, дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, судалгааны төвүүд, гарааны бизнесүүдийг эх орондоо татахад чиглэж байна.
Үүний зэрэгцээ, Саудын Араб нь хариуцлагатай хиймэл оюуны хөгжүүлэлтэд мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлал, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхээ амаллаа. Энэхүү алхам нь Вант Улсыг Арабын Нэгдсэн Эмират улсын технологийн тэргүүлэгчидтэй өрсөлдөх боломжийг олгож, Ойрхи Дорнодын дижитал орчныг өөрчилж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхөд чиглэжээ.
Эх сурвалж: Technology Innovation