ОБЕГНҮББайгаль орчин

“Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төслийн талаар санал солилцов

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Даниел Квэкү Сэмийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэрэгжүүлэх гэж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, түүний шилжилт хөдөлгөөний урсгалд үзүүлэх нөлөөллийн хариу арга хэмжээний хүрээнд Засгийн газар болон орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close