ОБЕГFocus

Б.Ууганбаяр: Гамшигаас урьдчилан сэргийлж чадвал эрсдэл багатай даван туулдаг

Тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран “Өвөл, хаварт бэлэн үү” өвөлжилтийн бэлтгэлээр нэгдсэн мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2024.10.17/зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Өнгөрсөн өвлийнхөө зудын нөхцөл байдалтай холбогдуулаад тодорхой хэмжээний сургамжийг бид авч үлдсэн. Цаг агаар дулаараад л, хүйтрээд л, дулаараад хүйтрээд л их онцлогтой өвөл байсан. Цаг уурын байгууллагаас мөсөн зуд гэж яриад байсан. Тэр бол хүйтрээд дахиад хөлдчихлөөрөө газрын хөрсөн дээр мөс тогтчихоно. Тэгээд цас орохоор малд их бэрхшээлтэй байдаг.

Мөн хүйтэн агаарын хэм их урт, удаан хугацаанд үргэлжилсэн. Сүүлийн одоо 40 хэдэн жил тохиогоогүй их хэмжээний цас орж, хүйтрэлт боллоо гэж ЦУОШГ-аас тайлбарлаж байсан. Ийм олон онцлогоос болоод өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн. Гэхдээ аливаа тохиолдолд гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах арга хэмжээг эрт хэрэгжүүлвэл хохирол багатай даван туулдаг. Тиймээс эрт хариу арга хэмжээ авах асуудал дээр бид илүү их төвлөрсөн” гэдгийг онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close