театрFocus

Их багш Чин Хайн “Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзикл тоглогдоно

Одоогоос яг 12 жилийн өмнө дэлхийн шилдгийн шилдэг 4 ОСКАР, 15 ГРЭММИ, 3 ТОНИ, 6 ЭММИ-гийн шагналтан уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “LOVING THE SILENT TEARS” буюу “АНИРГҮЙ НУЛИМСЫГ ХАЙРЛАХУЙ” мюзикл анх АНУ-ын Лос Анжелес хотын алдарт Шрайн Аудиториумд нээлтээ хийж, ганцхан удаа тавигдахдаа дэлхийн үзэгчдийн хайрыг татсан юм.

Энэхүү мюзиклийг Дэлхийн хүмүүнлэгийн үйлстэн, уран бүтээлч, оюун санааны удирдагч Төгс Гэгээрсэн ИХ БАГШ ЧИН ХАЙН “Аниргүй нулимс” яруу найргийн номоос сэдэвлэн бүтээжээ.

Тавигдсан цагаасаа хойш хүмүүсийн хайрыг татсан энэ гайхамшигт мюзикл дэлхийн олон улс орны үзэгчдэд телевизийн дэлгэцээр  хүрч байсан  бол 12 жилийн дараа Монгол улсад шинэчилсэн найруулгаар Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн тайзнаа ерөнхий найруулагч С.Баттулгын найруулгаар тавигдах гэж байна.

Ийнхүү  энэхүү мюзиклийг  тайзан дээр амилуулах албан ёсны эрхийг авсан анхны улс Монгол боллоо.

Уг мюзиклийг бүтээсэн шилдгүүдээс дурдахад, зөвхөн хөгжмийн зохиолч найруулагчаар нь ажилласан Аргентины хөгжмийн зохиолч Жорж Каландрилын хувьд Майкл Жексон, Мадонна, Барбра Страйзенд, Селин Дион, Элтон Жон, Лэди Гага, Жон Лэжэнд гэхчлэн алдарт дуучдын уран бүтээлийн хөгжмийг бичсэн Грэммийн 6 удаагийн шагналтан байх жишээтэй.

“Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзикл  их далайг гатлан, олон бээр  газрыг туулан цаг хугацааны хязгааргүй орчилд, оюун санааны дотоод амар амгалангаа хайж буй хүний аялалын тухай юм. Энэ аялал 16 орны соёл, ёс заншил, уламжлалын онцлогийг дуу хөгжим, бүжгээр уран яруу гүн гүнзгий төгс илэрхийлэхдээ театрын урлагийн гайхамшигтай хослуулсан онцгой бүтээл юм.  Харин чухамдаа энэ бүтээлийн гайхамшиг нь юундаа байхыг  үзэгчдийнхээ мэргэн оюунд  үлдээе.

Мюзиклийн тасалбарыг ticket.mn -ээр борлуулж байгаа ба  энэ сарын 21, 22-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа үзэгчдийн  хүртээл болно.

Мөн 10 сарын 25-нд зөвхөн урлаг соёлын төдийгүй олон салбарын эрхэм хүмүүс,  алдартнуудад зориулан тоглож, улаан хивсний ёслолын арга хэмжээг зохион байгуулах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close