Боловсрол

Элсэлтийн шалгалт өгөх сурагчдын анхааралд

Боловсролын үнэлгээний төв хоёр жилийн өмнөөс элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа, монгол хэл бичгиaн шалгалтыг дөрвөн удаа зохион байгуулдаг болсон. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулснаар шалгуулагчид дүн оноогоо ахиулах, өмнө нь хамрагдаж чадаагүй сурагчдад боломж олгох юм.

2024 оны өвлийн элсэлтийн шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл ирэх Пүрэв гаригт /2024.10.10/ 09:00 цагт эхэлнэ.

Бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдахыг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.

Энэ удаагийн шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан шалгалтад орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой.

Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close