Кино урлагFocus

Дараагийн хурим хэнийх вэ?

Намрын сар дундаа орж, хурим найрын урилга хол ойрд илгээгдэж буй энэ өдрүүдэд олны танил нэгэн эрхмийн хуримын зар олны анхаарлыг татаад эхэлжээ. Саяхан  сүр дулиантай нижгэр сайхан хуримласан  СТА жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын дараа хэний хурим болох нь гэсэн асуултын хариулт нь “Шинэ үе продакшн”-ы жүжигчин СТА Энхтайваны Батхүү гэнэ. Түүний хурим намрын дунд сарын билэгт сайн өдөр буюу ирэх 9-р сарын  7нд болох юм байна.

Түүний гэргийг Чулуунбаатарын Ариунжаргал гэдэг,  Дорнод аймгийн харъяат буриад бүсгүй гэнэ. Тэрээр Шанхайд  Олон улсын улс төр, эдийн засгийн харилцаагаар докторын зэрэг хамгаалсан, Дангинадмед эмнэлгийн үүсгэн байгуулагч, гадаад худалдааны бизнес эрхэлдэг буюу бидний сайн мэдэх Dayao ундаа болон Chi forest ундааны Монгол дахь албан ёсны дистрьбютр юм байна.

Жүжигчин Э.Батхүү нь сүүлийн үед биеийн байдлаас шалтгаалан тайз дэдгэцийн уран бүтээлд ажиллах нь багассан ч “Хөх нуур”, “Ихэр тавилан”, “Жаргаж үзээгүй нар”, “Гэсэн ч би хайртай”, “Бидний зурсан амьдрал” зэрэг кинонуудад зургийн дарга, туслах дүрүүдийг бүтээжээ.

Амьдралынхаа хамгийн баяр жаргалтай мөчийг мартагдашгүй сайхан дурсамжаар бүтээх гэж буй сайхан хосууддаа аз жаргал хүсье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close