Гадаад харилцаа

Шизуока мужийн Засаг даргын орлогч болон албаны төлөөлөгчидтэй уулзав

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Б.Алимаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд нар Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын орлогч ноён Масуй Хироши болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар асрахуй, сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, дадлага туршлага олгох талаар харилцан мэдээлэл солилцож, байр сууриа илэрхийллээ.

Манай улс хүн амын хувьд харьцангуй залуучууд зонхилдог бүтэцтэй боловч энэ байдал удаан хадгалагдахгүй, цаашид ахмад настны тоо зонхилох хандлагатай байгаа. Иймд ахмад настны асрамж халамжийн чиглэлд Засгийн газар онцгой анхаарч бодлого, хөтөлбөртөө тусгасан.

Энэ оны 5 дугаар сарын 22-нд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулийн нэмэлтээр эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн заалтууд орсон талаар яамны зүгээс мэдээлэл өглөө.

Ахмад настны асаргаа, сувилахуйн чиглэлээр хүний нөөц бэлтгэхэд нээлттэй хамтран ажиллана гэдгээ талууд илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close