УИХ

Ц.Мөнхбат: Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад анхаарч ажиллана

Өнөөдөр УИХ-ын гишүүд тангаргаа өргөлх үеэр УИХ-ын сонгуульд VII тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ц. Мөнхбатаас сэтгэгдлийг нь асуув. Тэрбээр хэлэхдээ “Хамгийн түрүүнд говийн бүсийн иргэд маань биднийг дэмжиж УИХ-ын гишүүнээр сонгож, итгэл хүлээлгэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Говь нутагт маш олон асуудал бий. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, гадаргын усыг говийн бүс рүү чиглүүлж ажиллана. Мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Мөн автозамын бүтээн байгуулалтад анхаарч ажиллана. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто зам маш их эвдрэлтэй болсон. Үүнээс болж олон иргэдийн амь нас хохирсон. Энэ асуудлаас эхлэн ажиллах болно.  

Миний суурь хүмүүжил бол авлигаас хол явж ирсэн. Би үндсэн зан чанараараа явах болно гэдэг итгэж байна. Говийн иргэдийнхээ төлөө төрд хоёргүй сэтгэлээр ажиллах болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close