ЗТХЯFocus

Эхний хагас жилд 62 сая.тонн ачаа тээвэрлэжээ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ 62 САЯ.ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

2023 онд бүх төрлийн тээврээр ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА НИЙТ 107 САЯ ТОНН АЧАА тээвэрлэж өмнөх оноос 76.6%-ААР ӨССӨН.

2024 оны эхний хагас жилд 62 САЯ ТОНН АЧАА тээвэрлэсэн нь 2022 оны БҮТЭН ЖИЛИЙН АЧАА ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭНЭЭС даваад байна. Энэ нь оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 120.5 САЯ ТОНН АЧАА тээвэрлэнэ.

Автотээврийн салбарт ДЭЛХИЙН 15 УЛСТАЙ АВТО ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР байгуулсан.

2023 онд Автотээврийн ачаа тээвэрлэлт 71 сая тонн болж 2.1 дахин өссөн бол 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 41 САЯ ТОНН АЧАА тээвэрлээд байна.

Энэ нь 2021 оны бүтэн жилийн тээврийн хэмжээнээс 2.3 ДАХИН, 2022 оны бүтэн жилийн үзүүлэлтээс 1.3 ДАХИН өссөн.

Төмөр замаар 2023 онд нийт 36.1 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оноос 30.3%-аар өссөн нь түүхэн дээд үзүүлэлт байсан.

2024 оны ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 21 САЯ ТОНН АЧАА тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12 ХУВИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ.

2023 онд ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ СЭРГЭЭЖ, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлсэн. Ингэснээр агаарын тээврээр 1.7 САЯ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЖ, өмнөх оноос 82%-аар өссөн.

2024 оны эхний хагас жилд 930 МЯНГАН ЗОРЧИГЧ тээвэрлээд байгаа нь 2022 оны БҮТЭН ЖИЛИЙН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА.

Цаашид 2024 онд энэхүү өсөлтийг нэмэгдүүлж 2.2 САЯ ЗОРЧИГЧ тээвэрлэхээр төлөвлөөд байна.

2024 онд мөн бүх төрлийн тээвэрлэлтийн өсөлтийг үргэлжлүүлж ТЭЭВРИЙН ОРЛОГЫГ 8.3 ИХ НАЯД төгрөгт хүргэнэ.

Одоогоор 21 АЙМАГ, 104 СУМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР нийслэлтэй холбогдсон бол ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 7 БООМТ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМТАЙ болоод байна.

Өнгөрсөн 4 жилд 1120 КМ ТӨМӨР ЗАМ БАРИАД БАЙНА.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close