МПМ

Ц.Барсболд: Бидэнтэй хамтран ажилладаг 300 гаруй байгууллагын эрх ашиг нь хөндөгдөж байна

Монполимет ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор тус байгууллагын зүгээс Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргаж байгаа талаар Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Дотоод аудитор Ц.Барсболд мэдээлэл хийлээ.  

Тэрбээр хэлэхдээ, “Үүсээд байгаа нөхцөл байдал нь бидний хувьд маш гэнэтийн байлаа. Удирдлага гэлтгүй, нийт ажлын хувьд маш цочирдом үйл явдал болж өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагаа, мөн энд ажиллаж байгаа 1300 ажилтны ахуй амьдрал,  бидэнтэй хамтран ажилладаг 300 гаруй байгууллагуудын үйл ажиллагаа гэрээнийхээ үндсэн дээр хэвийн үргэлжилж байлаа.

Гэтэл төр засгийн нэрийн өмнөөс авсан энэ арга хэмжээтэй холбогдуулаад бид нарын үйл ажиллагаа нэг л өдөр ингээд хэвийн бус болж байна. Тоссон уурхайг маань лацдаад хаачихсан байна. Монцемент төслийн хувьд данс тооцоог нь хаасан. Үүн дээр үндэслээд  ажилчдадаа цалин олговор олгоогүй байна. Мөн ханган нийлүүлэгч байгууллагууд дээрээ  төлбөр тооцоо нь хийгдээгүй байна. Маш олон хүндрэлүүд гарч ирж байгаа. Ингээд харахаар Монполимет групп гэж ганцхан бизнесийн байгууллага энэ салбарт ажиллаагүй. Бидэнтэй хамтран ажилладаг 300 гаруй байгууллагын эрх ашиг нь хөндөгдөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close