Урлаг спорт

Кристофер Блейк Монгол иргэншилтэй болох хүсэлт гаргажээ

АНУ-ын сагсанбөмбөгч Кристофер Блейк Монгол иргэншилтэй болох хүсэлт гаргажээ. Түүний хувьд манай улсад гурав дахь жилдээ тоглож байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Монгол Улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгсөн байна.

Тэрбээр энэ талаар “Надад Монголын бүх зүйлс таалагддаг. Хүмүүс нь их найрсаг учраас олон найзуудтай болсон. Өмнө нь халуун гзарт амьдардаг байсан ч Монголын цаг агаар, өвөл таалагдаж байгаа. Тиймээс энд амьдрахыг хүсэж байна. Би Монголд хайртай. Хэрэв миний энэ хүсэлтийг зөвшөөрчихвөл би хүүхэд, залуучуудад сагсан бөмбөгөөр чадах бүхнээ заана.”гэжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close