Урлаг спорт

“Тал нутгийн мөсөн шоу”-нд япон уран гулгагчид оролцоно

Монгол Улс болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол улсад анх удаагаа өргөн хүрээний “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг Япон улсын Тэшүүрийн Холбоотой хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Шоу тоглолт дэлхийн жишигт нийцсэн “Степп Арена” мөсөн ордонд 2023 оны  нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болно. 

Тус шоуны найруулагчаар “Фауст”, “Гэм зэм” зэрэг жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхийг салхилуулсан УДЭТ, Орфей театрын найруулагч М.Батболд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын  Ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар нар хамтран ажиллаж байгаа ажээ. 

Тоглолтод Япон болон Монгол улсын чадварлаг бүжигчид болон уран гулгагчид үзүүлбэр үзүүлэхээс гадна дуурийн дуучин Ө.Уянга, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Д.Оюунтүлхүүр, дуучин Б.Маралжингоо зэрэг уран бүтээлчид оролцож хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаах гэнэ. 

Ерөнхий зохион байгуулагчаар:  

  • Монголын Тэшүүрийн Холбоо

Хамтран Зохион байгуулагчаар: 

  • Японы Тэшүүрийн Холбоо
  • Орфей театр

Дэмжигч:  

  • Японы Элчин Сайдын Яам

Ивээн Тэтгэгчээр: 

  • Соёлын Яам
  • Засгийн Газрын Тохируулагч Агентлег Биеийн Тамир Спортын Улсын Хороо
  • Polaris Department Store
  • Ibis Styles Ulaanbaatar Hotel
  • Мөнхийн Үсэг

Шоу зохион байгуулагдах өдөр: 

  • 1-р тоглолт : 2023 оны 1-р сарын 27 –ны 19:30 цагт
  • 2-р тоглолт : 2023 оны 1-р сарын 28 –ны 15:00  цагт
  • 3-р тоглолт : 2023 оны 1-р сарын 28 –ны 19:00 цагт

“ТАЛ НУТГИЙН МӨСӨН”  шоунд Япон улсаас урилгаар оролцох уран гулгалтын тамирчид болон Япон улсын үндэсний соёлын өв тээгч бүжигчид оролцоно.
 

Уран гулгагчид: 

  1. Gansukh Maral-erdene
  2. Hongo Rika
  3. Karakawa Tsunehito
  4. Uramatsu Chisato
  5. Honda Hiroki 

Бүжигчид: 

  1. Harashima Fumiko
  2. Harashima Mie
  3. Shimmura Masakatsu
  4. Yamada Yoji

Оролцох уран бүтээлчид: 

  1. MУГЖ Ө.Уянга
  2. Никитон хамтлагийн дуучин МУУГЗ Б.Батчулуун
  3. Дуучин МУГЖ Д.Оюунтүлхүүр
  4. Дуучин Б.Маралжингоо
  5. СУИС-ийн ахлах багш бүжиг дэглээч МУСТА М.Мөнгөнцэцэг
  6. Хүүхдийн найрал дууны Улаан Бүч чуулга
  7. Буган хамтлаг

Тоглолтын тасалбарыг Steppe Arena  веб хуудсаар дамжуулан худалдан авах боломжтой. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close