Боловсрол

Сонгуультай холбоотойгоор ЭЕШ-ыг VII сарын 4-7-ны хооронд болно

2024 оны элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлж буй талаар Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээллээ.

Энэ жилийн хувьд 2024 оны сонгуультай холбоотойгоор шалгалтын хугацаанд бага зэрэг өөрчлөлт орсон байна. Тодруулбал, 2024 оны долоодугаар сарын 4-7-ны хооронд дараах байдлаар шалгалтууд авах аж.

2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Он сар өдөрЦагШалгалт
2024.07.04 – Пүрэв10:00 – 11:20Түүх
14:00 – 15:20Англи хэл
2024.07.05 – Баасан10:00 – 11:40Хими
13:00 – 14:20Газарзүй
16:30 – 17:50Нийгэм судлал
2024.07.06 – Бямба10:00 – 11:20Биологи
14:00 – 15:40Математик
2024.07.07 – Ням10:00 – 11:40Физик
13:00 – 14:20Орос хэл
16:00 – 17:20Монгол хэл

Харин ЭШ-ын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ны 09.00 цагт эхэлж 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18 цагт,  Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 18.00 цагт дуусна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close