НийтлэлӨв соёлВидеоFocusШинэ мэдээ

“Мөнгөлөг шагшуурга 2024” мөсний баярт 40 мянга гаруй хүн оролцлоо

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, өв соёлоороо бахархах уриалга дэвшүүлсэн “Мөнгөлөг шагшуурга-2024” олон ястны өв соёлыг сурталчлах өвлийн цас мөсний баяр Ховд аймгийн Хар-Ус нуурын хөвөөнд /2024.01.20-21/ амжилттай зохион байгуулагдлаа. Баруун бүсийн мөсний баяр болон өргөжсөн тус арга хэмжээнд Ховд аймгийн 17 сум болон Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан таван аймгийнхан оролцов. Мөн Норвеги, ХБНГУ, АНУ-ын жуулчид болон Улаанбаатар хот, Булган аймгийн иргэд зорин очиж, давхардсан тоогоор 40 мянга гаруй хүн оролцсон гэдгийг албаныхан онцолж байсан юм. Энэ удаагийн мөсний баярын үеэр 6000 гаруй автомашины жолоочид хогийн уут олгож, Хар-Ус нуурын эргэн тойронд их хэмжээний хог хаягдал үүсгэхээс сэргийлж, өвлийн аялал жуулчлалын хүрээнд эко бие засах газар ашигласан, тамхи татах цэгийг бий болгосон зэрэг байгальд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьсон нь онцлог байлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close