Турк улс дахь боомтуудад ( X-ray) рентгений тусламжтайгаар үйл ажиллагааны хяналт шалгалтыг хэрхэн хийдэг талаар ГЕГ болон Боомтын Сэргэлтийн Үндэсний Хороо, Хилийн боомтын захиргааны мэргэжилтнүүд туршлага судлаад ирлээ.
Тэд Турк улсын боомтуудад хэрэглэж буй рентгенийг үйлдвэрлэн нийлүүлдэг компанийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэх явцтай танилцаж, Монгол орны онцлогт тохирсон төхөөрөмжийг угсарч нийлүүлэх боломжийн талаар судалсан байна.
Түүнчлэн мэргэжилтнүүд Турк улсын худалдааны яамны төлөөлөлтэй уулзаж, европ болон азийн орнуудтай хиллэдэг орнуудын давуу болон сул тал гэх мэт асуудлаар харилцан мэдээлэл солилцжээ.
Дашрамд сонирхуулахад, Турк улс нь найман улстай хиллэдэг бөгөөд 209 боомттойгоос усан замын боомт 106 байдаг аж.