Өв соёлОнцлох

“Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн нээгдлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярыг тохиолдуулан “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” тулгар сурвалж бичиг, ном судар, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд боллоо.

Тус үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сангаас Залуу Монголч судлаачдын Эрдмийн хэлхээ нийгэмлэг, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2023.12.21-2024.02.23-ны хугацаанд 2 сарын турш ажлын өдрүүдэд нийтийн хүртээл болох юм.

Уншигч олон та бүхнийг “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” тулгар сурвалж бичиг, ном судар, гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close