Эрүүл мэндFocus

ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийг шинэчиллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт иж бүрэн засвар хийж, шинээр ашиглалтад орууллаа. Төвийн зургадугаар давхарт байрлах тус тасгийн цэвэр болон бохир усны шугамыг шинэчлэн сольж, үйлчилгээний ажилтнуудад зориулсан цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан байгуулсан байна.

Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээнд нийцүүлэн өрөө бүрт гүйдэг хаалга, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуурыг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах зориулалтын хавтангаар ханыг засварлан тохижуулжээ.  

Тус тасгийн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн  унтраалга, галын дохиоллын систем,  авагддаг төмөр дүүжин тааз, хэвтэн эмчлүүлэгчийн өрөө бүрт ариун цэврийн өрөө байгуулж, үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close