Гадаад харилцааЭдийн засаг

Монгол-Японы Санхүүгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо

Япон-Монголын Санхүүгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт /2023.06.08/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтад Японы талаас тус улсын Сангийн яамны Олон улсын асуудал эрхэлсэн Дэд сайд ноён Канда тэргүүтэй төлөөлөгчид Монголын талаас Сангийн сайд Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд оролцов.

Хоёр тал дэлхийн эдийн засаг, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бодлогын хэрэгжилт, хоёр орны техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Японы талаас Монгол Улсын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чадавхыг бэхжүүлэх сургалт, ажилтан сургах үйл ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын хөгжлийг дэмжихийн тулд Япон Улс олон улсын байгууллагуудаар дамжуулан, тэр дундаа дэд бүтцийн салбарт техникийн туслалцааг нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн, Монгол Улсын цаашдын тогтвортой хөгжил, дэвшлийг хангахын тулд Монгол Улсын өрийн болон гадаад тогтвортой байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай шинэчлэлийн талаар хоёр тал санал солилцож, хоёр талын харилцааг цаашид бэхжүүлэхийн тулд “Монгол-Японы Санхүүгийн зөвлөлдөх уулзалт”-ыг уламжлал болгон үргэлжлүүлэх талаар хоёр тал санал нэгдэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close