Гадаад харилцааОнцлох

Киргиз Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга  С.Золжаргал, Монгол Улсаас БНКирУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүмүүс угтав.

Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын сайдын 10 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын үеэр сайд Ж.Кулубаев  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол, Киргизийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Гадаад харилцааны яамд хоорондын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон бүс нутаг, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close