Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсан тойруугийн нэг чигийн урсгалт замын зүүн хэсгийг ирэх ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 30-ны 10:00-16:00 цагийн хооронд хааж засварлана.
Газар ус гэсэж, барилгын ажил идэвхжиж байгаатай холбоотой хүнд даацын машин, механизмууд уг замаар тээвэрлэлт хийснээс болж замын даац хэтрэх, эвдрэх, түгжрэл ачаалал нэмэгдэж байгаа учраас замыг бүхэлд нь хааж, засвар арчлалт хийхээс аргагүй нөхцөл байдал үүслээ. Тиймээс иргэд, жолооч та бүхэн тус хугацаанд зураглалд заасны дагуу болон бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Зам засвар, арчлалтын хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүч нэмэгдүүлсэн байдлаар ажиллана. Цаашдаа Зайсан тойруугийн 16 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр зураг төслийг нь гаргаад байна.
Ингэснээр нэг чигийн урсгалтай замыг өргөтгөх, нэвтрүүлэх чадамжийг нь хүчитгэх, стандартад нийцсэн зам болгож шинэчлэн засварлана. Мөн нэг чигийн хөдөлгөөн болоод уулзварын дахин инженерчлэлийг хэд хэдэн газарт хийхээр Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвөөс төлөвлөж байгаа юм.