Боловсрол

Сошиал медиад зориулсан бүтээлч контентын уралдаанд оролцоорой

Сонгогчдын боловсрол төв нь залуучуудын сонгуульд оролцох, жендэрийн талаарх ойлголт, дуу хоолойгоо илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор залуучууд, уран бүтээлчдийн дунд СОШИАЛ МЕДИА-д зориулсан БҮТЭЭЛЧ КОНТЕНТ-ын уралдааныг зарлаж байна.СОШИАЛ МЕДИА-д зориулсан БҮТЭЭЛЧ КОНТЕНТ гэдэгт:

  • Фото зураг
  • Гар зураг
  • Дижитал арт зураг
  • Тик ток бичлэг
  • Reel видео
  • Богино хэмжээний видео бичлэг /2 мин хүртэлх/ зэргийг хамруулж ойлгох бөгөөд оролцогч нь аль ч төрлөөр бүтээлээ илгээх боломжтой.

СЭДЭВ: Бүтээл нь дараах сэдвийн хүрээнд байж болно.

  • Сонгууль яагаад чухал вэ?
  • Миний санал яагаад чухал вэ, миний санал ямар үнэ цэнэтэй вэ?
  • Тэгш оролцоо, тэгш байдал, төлөөлөл гэж юу вэ, энэ нь бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг үү?
  • Сонгуулийн үр дүн таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
  • Нэг санал ямар үнэ цэнэтэй вэ?
  • Оролцоно, төлөөлнө гэж юу вэ? г.м

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй, өөрийн бүтээл байх
  • Бүтээл нь JPG, PNG, PDF, видео нь MP4,MOV форматтай байх
  • Бүх насны хүмүүс, олон нийтэд нийтэлж, ашиглахад тохиромжтой агуулга, үг хэллэг бүхий байх

ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Оролцогч нь 16 ба түүнээс дээш настай байх
  • Оролцогч нь зөвхөн нэг бүтээлийг илгээх

ШАЛГАРУУЛАЛТ:

1. Уралдаанд оролцох бүтээлийг 2023 оны 5 сарын 15-ныг дуустал өөрийн нэр, нас, холбоо барих дугаар, оршин суух хаягийн хамт votereducation@vec.mn хаягаар илгээнэ.

2. Оролцогчдын бүтээлээс шилдгийг шалгаруулахдаа 2 төрлийн үнэлгээг харгалзан үзнэ.

  • – Зохион байгуулагчийн цахим хуудас дээрх постын reaction тус бүр 1 оноо, share бүр 2 оноо гэсэн зарчмаар нийлбэр оноогоор жагсаана. /Үнэлгээний 50%-г бүрдүүлнэ/
  • Зохион байгуулагч болон мэргэжлийн уран бүтээлч-шүүгч нарын бүтээл тус бүрт өгөх оноо /үнэлгээний 50%-г бүрдүүлнэ/

3. 2023 оны 5 сарын 30-нд уралдааны дүнг нэгтгэн гаргана.

4. Уралдааны оролцогчдоос хамгийн олон санал авсан нийт 5 бүтээлийн эздийг 2023 оны 5 сарын 31-нд нийтэд зарлана.

ШАГНАЛ:

  • 1-р байр – 400,000 төг
  • 2-р байр – 250,000 төг
  • 3-р байр – 150,000 төг
  • Тусгай байр 2 хүн- тус бүр 100,000 төг

Энэхүү уралдааныг БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.

Илгээсэн аливаа бүтээлийн зохиогчийн эрх нь таны өмч боловч уралдаанд орсноор та НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төсөл болон Сонгогчдын боловсрол төвд олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах, засварлах, өөрчлөх, хадгалах, хуулбарлах, нийтэд үзүүлэх, нийтлэх, түгээх зөвшөөрлийг олгоно.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон Сонгогчдын боловсрол төв нь бүтээлийг ашиглахдаа таны нэр, нас, орон нутгийн мэдээллийг зөвшилцсөний дагуу ашиглаж болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close