Гадаад харилцааОнцлох

С.Амарсайхан: Монгол, Канадын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийг зорьж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын чухал гуравдагч хөрш Канад Улстай хөгжүүлж буй харилцаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд хамтран ажиллахын төлөө байгааг тэмдэглэн хэлсэн юм.

Элчин сайд К.Ивкоф “Канад Улс нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсын тэргүүлэх хөрөнгө оруулагч улс болохыг онцлоод, цаашид хоёр талын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ингэхдээ худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлыг мөн чухалчилж байна” хэмээлээ.

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, Канад Улсын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд уулзалтын үеэр талууд Дугуй ширээний уулзалтын X хуралдааныг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулах асуудлаар санал солилцов.

Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Талууд дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд харилцан айлчлал, олон нийтийг хамарсан арга хэмжээ зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close