Чөлөөт цаг

Уран бүтээлч З.Түмэнжаргал, зураач Б.Баярцэнгэл нарын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн тавьдаг.

Энэ удаад Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн МУСТА Уран бүтээлч З.Түмэнжаргал, зураач Б.Баярцэнгэл нарын хамтарсан үзэсгэлэнг Соёлын яамны галерейд нээлээ. Тус үзэсгэлэн 2022 оны 10 дугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 20-ны хооронд дэлгэгдэж байна.

Уран бүтээлч З.Түмэнжаргал нь байгаль, домог, зан үйл, нүүдлийн ахуй соёлыг байгалийн чулуу, мод, металл, яс үс, арьсанд шингээж нэн шинэ атлаа эрт эдүгээг тээсэн өвөрмөц содон бүтээлүүдийг туурвидаг өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгардаг.

Харин зураач Б.Баярцэнгэл нь Нүүдэлчдийн аж байдлаас суурин нийгмийн дүр зургууд руу шилжин аажмаар Буддын шашны дотоод чанарт сониучаар өнгийсөн уран нарийн дүрслэл, зөөлөн өнгө, ёгт агуулга бүхий өвөрмөц онцлогтойгоор бүтээлээ бүтээдэг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close