Чөлөөт цагFocus

Хараа булаам С.Солонго-Уянга

“17” продакшн, Voo-гийн хамтын бүтээл “Орлон тоглогч” олон ангит киноны нээлт /2024.02.29/ Корпорейт зочид буудалд боллоо. Нээлтийн ёслолд уригдсан зочдын дунд Жүжигчин, продюсер, кино найруулагч Б.Амарсайханы түүхэн драма жанрын “Монгол” уран сайхны киногоор олны анхаарлыг татаж чадсан загвар өмсөгч Сэрчмаагийн Солонго-Уянга ирсэн байв.

Гэгээн тунгалаг инээмсэглэлтэй, сайхан монгол төрхтэй тэрбээр олон хүний анхаарлыг татсан шинэ дүр төрх байж чадсан билээ. Тэрбээр 25 настай, Азийн супер модель бөгөөд 2015 онд моделийн сургалтад анх суралцсанаас хойш загвар өмсөж байгаа аж. Өмнө нь Орос, Хятадад загвар өмсөгчөөр ажиллаж байсан түүний мэргэжил нь санхүүгийн менежмент бөгөөд 2021 онд Москвагийн их сургуулийг төгссөн байна.

Б.Ану

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close