Гадаад харилцааОнцлохНийслэл

НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг Брисбэн хотын Хурлын дарга хүлээн авч уулзлаа

Австралийн холбооны улсад зохион байгуулагдаж буй Ази номхон далайн орнуудын сайд нарын бага хуралд оролцож буй Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Брисбэн хотын Хурлын дарга Дэвид Маклахлантай уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хурлын байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах Брисбэн хотын төлөвлөлтийн талаар ярилцсан юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ноён Дэвид Маклахланыг тааламжтай үедээ Улаанбаатар хотод айлчлан ирэхийг урисан юм. 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close